Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн банк “АВТОМАТ ХУРИМТЛАЛ”-ын үйлчилгээ нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 10 сарын 28
Сурталчилгаа

Төрийн банкнаас Дэлхийн хуримтлалын өдрийг угтан Автомат хуримтлалын шинэ үйлчилгээгээ та бүхэнд санал болгож байна.

Автомат хуримтлалын үйлчилгээ нь харилцагч таны төгрөгийн данснаасаа хийж буй 5,000 төгрөгөөс дээш дүнтэй төлбөрийн гүйлгээний бутархай дүнг мянгатаар бүхэлдэн тооцож, зөрүү дүнг хуримтлалын дансанд автоматаар шилжүүлэн хуримтлал үүсгэх үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл картаараа худалдан авалт хийх, зээл төлөх,  цахим үйлчилгээг ашиглан хэрэглээний төлбөрөө төлөхөд таны сонгосон бүхэл дүнгээр /орноор/ тооцогдож, зөрүү мөнгөө дансандаа автоматаар хуримтлуулах үйлчилгээ юм. 

 

Жишээ нь та картаар хийх худалдан авалтаас Мянгачлах нөхцөлөөр хуримтлал үүсгэхээр сонгосон бол та 6,700 төгрөгийн үнэтэй кофе худалдан авахад автоматаар 7,000 төгрөгт тэгшитгэн тооцож , зөрүү 300 төгрөгийг таны картаас хуримтлалын данс руу автоматаар шилжүүлнэ.

Төлбөрийн төрөл

Үндсэн төлбөр

Зарлага

Хадгаламжид

Картын

худалдан авалт

           6,700₮

    7,000₮

      300₮

 

Мөн таны хийсэн төлбөрийн гүйлгээний дүнгээс мянгачлах, таван мянгачлах, арван мянгачлах 3 сонголтоор бүхэлчлэл тооцогдоно.

Жишээ нь та 6,700₮-ийн гүйлгээ хийсэн бол:

  • Мянгачлах сонголтоор:               7,000₮ зарлага гарч, 300₮ хуримтлагдана.
  • Таван мянгачлах сонголтоор:     10,000₮ зарлага гарч, 3,300₮ хуримтлагдана.

Автомат хуримтлалын үйлчилгээнд бүртгүүлэхдээ харилцагч та иргэний үнэмлэхтэйгээ Төрийн банкны дурын салбар нэгжид ирж бүртгүүлэх боломжтойгоос гадна, хэрэв Төрийн банкны Интернет /Гялс/ банк ашигладаг бол өөрийн эрхээр нэвтэрч бүртгүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.statebank.mn веб сайт, 1800-1881 лавлах утас болон Төрийн банкны салбар нэгжид хандан авах боломжтой.

Дуслыг хураавал далай! Хариултаа хадгалья!

ТӨРИЙН БАНК 

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.