Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Загвар өмсөгч С.Төгсийн нууц авьяас ба түүнийг гайхалтай харагдуулдаг нууц

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 10 сарын 28
Сурталчилгаа

Монголын загварын ертөнцийг өөрийн өвөрмөц шинэлэг өнгө төрх, ур чадвараараа чимж, олон улсын загварын тайзнаа Монголынхоо нэрийг ганган загварын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй загвар өмсөгч бол С.Төгс.

Түүнийг өөрийн нэр шигээ төгс загвар өмсөгч гэж хэлвэл маргах хүн гарахгүй л байх. 2011 онд Берлины загварын долоо хоногт цорын ганц Ази моделиор оролцсон, Vision 2013-д Топ Моделиор шалгарсан, “America’s next top model” цуврал нэвтрүүлгийн онцгой эрхийн дагуу хүрдэг “Asia’s next top model” шоунд амжилттай оролцон улсынхаа нэрийг гаргасан гээд л 18 настайгаасаа загварын тайзнаа алхаж эхэлсэн түүний гаргасан амжилт арвин.

Тэгвэл мэргэжлийн, чадварлаг модел Төгсийг мэргэжлийн стилист гэдгийг хэр олон хүн мэдэх бол? Бүр өндөр хөгжилтэй Европт энэ чиглэлийн боловсрол эзэмшжээ. Берлины Maggie их сургуулийг Make up artist, Stylist мэргэжлээр төгссөн боловч загварын тайзнаа завгүй ажилласан түүнд стилист мэргэжлээрээ ажиллах боломж тун бага байсан бололтой.

Загвар өмсөгч Төгст НАНО ФЭШН ХХК-ийн 3-р хороолол дахь MANGO дэлгүүрээс түүнийг өөрийн үндсэн мэргэжил болох стиллистээр ажиллах урилга ирснийг тэрээр дуртайяа хүлээн авчээ. Нано Фэшн компани нь MANGO брэндээс гадна охид бүсгүйчүүдийн хамгийн ихээр үйлчлүүлэх дуртай дэлгүүрийн 1 болох гоёл чимэглэлийн SIX брэндийн албан ёсны франчайз эрхийг мөн эзэмшдэг. Брэнд дэлгүүрийн жинхэнэ орчныг мэдрүүлдэг, найрсаг сайхан үйлчилгээгээрээ бусдаас ялгарч чаддаг MANGO дэлгүүрээс хэрэглэгчиддээ барьсан энэ сюрприз олон хүмүүст таалагджээ. Хүндэтгэж явдаг загвар өмсөгчөөрөө стилл имиж бүрдүүлэлтийн талаар мэргэжлийн түвшинд зөвлөгөө авч, өөрийн шинэ дүр төрхийг бүрдүүлж чадсан хэрэглэгчдээс талархлын мэссэж одоо ч ирүүлсээр л байгаа гэнэ.

 

Стилист Төгсийн хувьд тэрээр багадаа ХБНГУ-д амьдарч байсан үеэсээ л MANGO брэндийн байнгын хэрэглэгч болсон ба Монголдоо тус брэндийн салбар дэлгүүрүүд нээгдсэнд тун баяртай байгаа талаараа энэ үеэр өөрийн Facebook хуудсандаа хийсэн LIVE-дээ дурдсан байна. Мөн Зайсанд шинээр нээгдэхээр бэлтгэж ажил нь явагдаж байгаа цоо шинэ интерьер бүхий MANGO дэлгүүр нээгдэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа нуусангүй. Шинэ салбарын хамгийн том онцлог болох эрэгтэй тасаг нээгдэж байгаа нь манай залууст жинхэнэ сюрприз болж чадах юм.

Загвар өмсөгч Төгс маань өөрийн дэмжигчдийн хүсэлтийн дагуу Манго дэлгүүр дээр сонирхсон бүх хувцсыг нь өмсөж үзүүлсэн LIVE –ийг ёстой л утсаа улайстал хийсэн байна билээ. Үргэлж эрч хүчтэй, бусдаас онцгой түүний гайхалтай харагдуулдаг нууц нь түүний далд мэргэжил стилистийн ур чадвараар хийгддэг зөв сонголт ажээ. Загвар өмсөгч, стилист Төгс бүсгүйдээ цаашдын загварын тайзнаа улам тод гялалзахыг хүсэн ерөөе!

Монголын хувцасны жижиглэнгийн зах зээлийг олон улсын түвшинд хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байгаа Нано Фэшн компанийн найрсаг хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.