Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Итгэмээргүй, гайхалтай агуу хайрын түүх

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монголчуудын сайн танил, Нобелийн шагналт Габриель Гарсия Маркесийн “Тахлын үеийн дурлал” (“El Amor en los tiempos del colera”) романыг монгол уншигчид эх хэл дээрээ унших боломжтой боллоо. 

Энэ нь Колумбын алдарт зохиолч Маркесийн хоёр оргил бүтээлийн (нөгөө нь мэдээж “Зуун жилийн ганцаардал”) нэг юм. Нэрт зохиолч, “Зуун жилийн ганцаардал” чинь үлгэр, домгийн ч юм шиг сонин зохиол. Би “Тахлын үеийн дурлал”-даа илүү хайртай. Тэнд хамгийн агуу, хамгийн гоё хайрын тухай өгүүлдэг. Би энэ номоо ахин дахин сөхөж харах дуртай” хэмээн 1995 онд TVE телевизэд ярилцлага өгөхдөө онцолж байв. 1985 онд төрсөн энэ ном дэлхийн олон хэл дээр хэвлэгдэж бестселлер болсон билээ.

Итгэмээргүй, гайхалтай агуу хайрын тухай өгүүлдэг “Тахлын үеийн дурлал”-ыг испани хэлний орчуулагч Б.Нямдорж монгол хэлнээ хөрвүүлжээ. Тэрээр Габогийн “Гунигт янхнуудаа дурсахуй”, “Цайлган Эрендира” романыг эх хэлнээс нь орчуулсан юм.