Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нимбэгтэй усны ИД ШИД

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хүний биеийн 60 гаруй хувь нь ус байдаг учраас ус чухал хэрэгцээтэй гэдэгт хэн хүнгүй санал нийлнэ. Ус нь хүний биен дэх хорыг гадагшлуулж, шингэний дутагдлаас сэргийлэн, энергийг хадгалах гол хүчин зүйл болдог байна. Хүн өдөрт доод тал нь 200 гр ус уух ёстой. 


Хэрэв та усыг дангаар нь уух дургүй, магадгүй цай, жимсний шүүсийг илүүд үздэг бол энэ нь нэг талаараа сайхан амттай боловч калори агуулсан учир биемахбодод тийм ч тустай биш юм шүү. 

Харин усыг нимбэгний шүүстэй холин, хүчиллэг ундаа хийж ууснаар сайхан амттай байгаад зогсохгүй, бие махбодын эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй ажээ.

Нимбэг нь кали, кальци, магни болон А, В, C, D амин дэмээр баялаг бөгөөд нимбэгтэй усыг тогтмол ууснаар хүний биед дараах нөлөөг үзүүлдэг байна. 

 
  • Сайхан арьстай болох бас нэгэн нууц

Бүх төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг дэмждэг бөгөөд таны арьсыг толигор, зөөлөн болгоно. Танд ямар нэг үнэтэй бүтээгдэхүүнд мөнгөө зарцуулах шаардлага гарахгүй. 

Нимбэг нь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түгээмэл агуулагддаг С амин дэмээр баялаг учраас арьсанд залуужуулах, чийглэг зөөлөн болгох нөлөө үзүүлдэг байна.

  • Ходоодны өвчнийг март

Нимбэгтэй буюу хүчиллэг ус ууснаар шүлс ихээр ялгарч, хоол боловсруулах үйл явцыг идэвхжүүлдэг ажээ. 

Нэг цайны аяга бүлээн усанд хоёр цайны халбага нимбэгний шүүс хийж, хоол идэхээс 30 минутын өмнө ууж хэвших нь эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй юм шүү.

  • Зүрх, судасны өвчнөөс сэргийлнэ

Зүрхний үйл ажиллагааг сайжруулах чанартай магни, калийн эх үүсвэр бол нимбэг. Тухайлбал кали нь цусны эргэлтийг сайжруулж, зүрхний шигдээс, цус багадалт болон бусад өвчлөлөөс сэргийлдэг аж.

 
  • Жингийн илүүдлээс болж шаналж байна уу?

Та биеийн жиндээ анхаарал тавьж, төрөл бүрийн арга хайж байна уу? Нимбэгэнд агуулагдах төрөл бүрийн амин дэм нь хүний биеийн бодисын солилцоог дэмжиж, илчлэгийг шатаан, таргалалтаас сэргийлдэг байна. 

Бие махбодын идэвхтэй хөдөлгөөнийг нимбэгтэй устай хослуулах нь таргалалтаас сэргийлж, илүүдэл жингээ хасах төгс арга юм шүү. 

  • Цусан дахь сахарын хэмжээгээ зохицуулахын тулд...

Чихрийн шижинтэй хүмүүст нимэгтэй ус ууж хэвшихийг зөвлөж байна. Учир нь нимбэг жимс цусан дахь сахарын хэмжээг зохицуулах чанар бүхий бодис агуулдаг байна. 

  • Хорт хавдар үүсэх магадлалыг бууруулна

Хорт хавдарын эсийн тархалтыг хянаж, хязгаарлах боломжгүй. Харин нимбэгний шүүсээр баяжуулсан ус уух нь хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулж, өвчлөлтэй тэмцэх чадварыг дэмждэг.

Нимбэгэнд агуулагдаж буй антиоксидантын төлөв эрүүл эсийн өсөлт, хөгжилтийг тэтгэж, дархлалын тогтолцоог сэргээдэг байна.

 
  • Дархлаагаа сайжруулахад тань нимбэг тусална

Хүйтний улиралд ханиад томуу ихэсч, хүн амын дархлаа сулрах хандлагатай байдаг. Хэрэв та ханиад томуугаас сэргийлж, дархлаагаа сайжруулж, эрүүл байхыг хүсч байгаа бол нимбэгний шүүснээс бүү татгалзаарай. 

  • Нимбэг бол үрэвсэл намдаагч

Шархлаанаас үүссэн болон үе мөчний үрэвслийг нимбэгний шүүсээр намдааж болно. Учир нь нимбэгэнд ихээр агуулагдах С амин дэм нь үрэвсэлт өвчнийг намдаах шидтэй ажээ.

  • Эцэст нь...

Нимбэгтэй усыг бэлтгэхэд мэдээж маш амархан. Танд зөвхөн дэлгүүрээс нимбэг худалдан авах шаардлага л гарна. Шинэхэн нимбэгээ сайтар цэвэрлэж, нэг цайны аяга бүлээн усанд нэгээс хоёр нимбэгний шүүсийг шахан, найруулна.

Гэхдээ хамгийн сайн үр дүн сахар болон бусад нэмэлт зүйлгүйгээр уухад мэдэгдэнэ гэдгийг санаарай. 
Зураг
13 | 16 | 16 цаг