Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Даваасүрэн: Олон ой давхцсан нь 45 дахь үзвэрийн жилийн онцлог болж байна

ikon.mn
2016 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын Филармонийн “New Season 2017” 45 дахь үзвэрийн тоглолт энэ сарын 15-ны өдөр 15:00 цагт Соёлын төв өргөөнд тоглогдох гэж байна. Тус тоглолтын удирдлагын баг өчигдөр 13:00 цагт Улсын Филармонид хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн /УГЗ/, Баянмонгол жазз найрал хөгжмийн ерөнхий удирдаач Б.Ганбат /УГЗ/, удирдаач С.Саруул-Од/СТА/, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, гоцлол дуучин П.Өнөржаргал /СТА/, маркетингийн албаны дарга Г.Алтан-Од нар оролцлоо.

2017 онд Монгол Улсын Филармони үүсэн байгуулагдасны 45 жил, Симфони найрал хөгжмийн 60 жил, Морин хуур чуулгын 25 жилийн ой тохиож байгаараа 45 дахь үзвэрийн жилийн нээлтийн тоглолт онцлогтой болж байгааг Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн онцолж байлаа.

Онцлох уран бүтээлээс дурьдвал Аrtura Marquez /Danzon№2/, ТШ, хөгжмийн зохиолч Б.Шарав "Үхэж үл болно киноны хөгжим" -/Дурсамж/,  зохиолыг Улсын Филармонийн гурван оркестор хамтарч тоглосоноор цоо шинэ өнгө аяс, хэмнэлээр үзэгч сонсогчидынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.


“New season 2017” тоглолтын эрэлттэй байгаа бөгөөд тасалбарын үнэ Партер 15,000 мянга, Бельэтаж 10,000 төгрөг аж.

Тасалбарыг Улсын Филармоны касс, www.ticket.mn 1900-1800, 1900-1617 утасны лавлах үнэгүй хүргэлт хийн борлуулж байна

Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074, 88004849 утаснаас лавлах боломжтой.