Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Mongolian Saturday" хурдан хүлэг дэлхийн аваргын өмнөх том сорилд түрүүллээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

2015 оны Дэлхийн аварга "Mongolian Saturday" хурдан хүлэг хэдхэн цагийн өмнө Америкийн Keenland-д болсон "Дэлхийн Аварга"-ийн өмнөх сорил уралдаан "Woodford S. Presented by Keeneland Select (G3)"-д тэргүүн байрт орлоо. 

"Mongolian Saturday" хүлгийн хувьд өнгөрсөн жил дэлхийн аварга болохын өмнө энэ уралдаанд 2-р байрт орж байсан юм. 

Уяач Э.Ганбат хэлэхдээ "Энэ жил бид дэлхийн бүх томоохон уралдаанд урилгаар оролцлоо,ирэх жил ч мөн адил бид дэлхий даяар аялан уралдах төлөвлөгөөтэй байна. Бидний бэлтгэл хангалттай байгаа, Англид уралдах үеэр авсан бэртэл нь бүрэн эдгэрсэн дахин Дэлхийн Аварга авахыг зорьж байна" гэлээ.

ВИДЕО:

Зураг
13 | 11 | 10 цаг