Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хандлага: Амжилтанд хөтлөх шинэ сэтгэлзүй

ikon.mn
2016 оны 10 сарын 3
Монсудар
Зураг зураг

Өнөөдөр номын дэлгүүрийн тавиурууд “Дэлхийн хамгийн амжилттай яваа хүмүүсийн долоон нууц” гэх мэтчилэн номуудаар дүүрэн байх болсон бөгөөд тэндээс ажил хэрэгт тустай зөвлөмж олныг уншиж болно.

Гэхдээ тэдгээр номуудыг уншаад та амжилтад хүрч чадсан хүмүүсийг гайхан бишрэх боловч тэнд бичигдсэн аргууд нэг нь нөгөөтэйгөө хэрхэн уялдаж байгаа нь, өөрөө яаж тэр номын баатруудтай адил болох нь нэг л ойлгомжгүй хэвээр үлдэнэ. Хэд хоног та урам зоригтой явах ч үнэн хэрэгтээ дэлхийн хамгийн амжилттай яваа хүмүүс нууцаа хадгалсан хэвээр л үлддэг.

Стэнфордын их сургуулийн багш, сэтгэл зүйч, профессор Кэрол Дүэк хувь хүний хөгжил, амжилт ололтын нууцыг хорин жил судалсны дүнд хүний дотоод сэтгэлийн хандлага ямар их хүчтэй байдгийг нээн харуулжээ. Амжилтад хүрэхэд зөвхөн авьяас чадвараас гадна сэтгэлгээ нөлөөлдөг болохыг Дүэк тайлбарласан байна.
Өөрийнхөө талаар ямар бодол, төсөөлөлтэй байхаас тухайн хүний амьдрал ихээхэн шалтгаалдаг. Шуудхан хэлэхэд хүний алхам бүр тэрхүү төсөөллүүдтэй холбоотой.

Та өөрийгөө хэрхэн үнэлж дүгнэж байгаа нь болон таныг боломж чадвараа бүрэн дүүрэн ашиглахад саад болж буй тэдгээр зүйлс чухамдаа таны дотоод сэтгэлгээнээс урган гардаг ажээ. Санаа сайн бол заяа сайн, сайн явах санааных гэж монголчууд бид эртнээс ярьсаар ирсэн шүү дээ.

Энэ бүхэн хэрхэн явагддаг вэ? Энгийн нэг итгэл үнэмшил таны сэтгэл зүйг, бүр эцсийн дүндээ таны амьдралыг өөрчилж хэрхэн чадаж байна вэ? Яагаад зарим хүмүүс хүний оюун ухаан, авьяас чадвар цаанаасаа тогтмол тоо хэмжээтэй гэж итгээд ухаантай харагдах хүсэлд хөтлөгддөг, сорилтоос зайлсхийж, саад бэрхшээлийг өөрийгөө зөвтгөх хэрэглүүр болгон амархан бууж өгдөг, хүчин чармайлт бол огт хэрэггүй, тааруухан зүйл гэж боддог, сөрөг боловч ашигтай санал шүүмжлэлийг үл тоодог, бусдын амжилтыг өөрт тулгарсан аюул гэж үздэг вэ? Тэд яагаад чадвар боломжоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж чаддаггүй вэ?

Гэтэл зарим хүмүүс яагаад оюун ухааны, авьяас чадварыг хөгжүүлж болно гэж итгээд сурах хүсэлд хөтлөгддөг, сорилтыг талархан хүлээн авч бэрхшээлийг давж туулахаар шаргуу зүтгэдэг, хүчин чармайлт бол төгс ур чадварт хөтлөх зам гэж боддог, шүүмжлэлээс ч сургамж авдаг, бусдын амжилтаас суралцаж, урам зориг авдаг вэ? Тэд хэрхэн ололт амжилтаа байнга ахиулж чаддаг вэ?

Та сэтгэлгээний ялгааг ойлгоод эхлэхээрээ болж буй үйл явдлын учир шалтгааны холбоог сайтар олж харах болно. Өнөөг хүртэл нэг ч номд сэтгэлгээний талаар өгүүлж, түүнийг амьдралд хэрхэн ашиглаж болохыг харуулсан нь үгүй юм. Чухам ямар сэтгэлгээ таны амьдралыг жолоодож буйг хэрхэн тодорхойлох вэ, тэр нь яаж ажилладаг вэ, хэрэв та хүсвэл түүнийг хэрхэн өөрчлөх вэ гэдгийг энэ номоос мэдэж аваарай.