Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

ШУУРХАЙ МЭДЭЭ: ОУВС-тай хэлцэл хийж эхлэхэд бэлэн буйгаа илэрхийллээ

Б.Ану
2016 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 26-ны өдөр Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) Суурин төлөөлөгч Нейл Сакерийг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын эхэнд Нейл Сакер, ОУВС-гаас улс орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн уян хатан нөхцөлийн талаар Ерөнхий сайдад дэлгэрэнгүй танилцууллаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, эдийн засгийг тогтворжуулах чиглэлд онцгой анхаарч, энэ талаар “Тусгай хөтөлбөр” хэрэгжүүлэх гэж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд ОУВС-тай хамтран ажиллах, энэ чиглэлээр удахгүй Улаанбаатарт ирэх тус сангийн ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийж эхлэхэд бэлэн буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдлээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Үүнээс үзвэл Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн Стэнд Бай хөтөлбөрт хамрагдаж магадгүй бололтой.