Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн томоохон улс орнуудын Их дээд сургуульд элсэн орох мэдээлэл /Цуврал-2/

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 9 сарын 29
Сурталчилгаа

1. CALIFORNIA INSTITUTE OF TECHNOLOGY /USA/

 

Сургуулийн танилцуулга: Америкийн нэгдсэн улсын Калифорниа мужид байрлах Калифорниагийн Технологийн Дээд сургууль нь /Caltech хэмээн товчлон бичдэг/ шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч сургуулиудын нэг юм. Анх 1891 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1920 онд одоогийн нэрээр нэрлэгдэх болжээ. Тус сургуулиас нийт 34 нобелын шагналтан төрөн гараад байна. Чансаагаараа дэлхийд 5-т ордог.  Мөн NASA-ийн харъяа лабарторитай. 
Хичээл эхлэх хугацаа: Хичээлийн шинэ жил 9 сарын сүүлээр эхэлж 6 сарын эхээр дуусдаг.  
Бүртгэлийн хугацаа: Бүртгэлийн материал хүлээж авах эцсийн хугацаа 12.15 ба 1.1-нд байдаг /Магистр/. 
Бүртгэлийн хураамж: 100$
Бүрдүүлэх материал: 

  • Дүнгийн хуудас
  • GRE шалгалтын оноо /general буюу ерөнхий/
  • TOEFl юм уу IELTS-ийн оноо
  • Мэргэжлийн 3 хүний тодорхойлох захиа
  • CV
  • Өөрийн зорилго, төлөвлөгөөг харуулсан эссэ

2. UNIVERSITY OF TORONTO /CANADA/

 

Сургуулийн танилцуулга: Тус сургууль нь 1827 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 12 коллежтэй. Сонирхуулахад тус сургуульд анх инсулин болон үүдэл эсийн судалгааг хийж эхэлж байсан түүхтэй. Чансаагаараа дэлхийд 32-т ордог.
Бүртгүүлэх хугацаа: Бүртгэл жил бүрийн 9 сард эхлэдэг. Бүртгэлийн материлыг хүлээж авсанаас хойш 7 хоногын дараа тан руу имэйл бичиж дараа дараагын бүртгэлийн процесыг мэдэгддэг. Бүртгэлийн материалыг тухайн сонгон суралцаж буй мэргэжлээс шалтгаалан 1 юм уу 2 сард авч дуусдаг.
IELTS, TOEFL-ийн оноо:
IELTS: 6.5 /хэсэг тус бүр 6.0 буюу түүнээс дээш/
TOEFL-100  болон түүнээс дээш /Бичгийн шалгалтын оноо 22 ба түүнээс дээш байх/
Боломжит тэтгэлэгүүд: OSAP /The Ontario Student Assistant Program/

3. AUSTRALIAN NATIONAL UNIVERSITY /AUSTRALIA/

 

Cургуулийн танилцуулга: Нийслэл Канберра хотод байрлах Австралын үндэсний их сургууль нь 1946 онд байгуулагдсан бөгөөд чансаагаараа улсдаа нэгт, дэлхийд 22-т ордог томоохон сургууль юм. Мөн төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлаар улсдаа нэгт ордог. Тус сургуулиас нийт 6 Нобелын шагналтан төрөн гаржээ. 
Хичээл эхлэх хугацаа: Хичээлийн эхний хагас жил 2 сард эхлэдэг бол, сүүлийн хагас жил 7 сард эхлэдэг. 
Бүртгэлийн хугацаа: Бүртгэлийн материал хүлээж авах эцсийн хугацаа 12 сарын 15 /1-р семестер/ ба 5 сарын 26 /2-р семестер/. 
Боломжит тэтгэлэгүүд: Тус сургууль нь 200 гаруй тэтгэлэг, хөнгөлөлт зарладаг. 
IELTS, TOEFL-ийн оноо: IELTS-ийн 7, TOEFL-ийн 100 оноог шаарддаг.

4. NATIONAL UNIVERSITY OF SINGAPORE /SINGAPORE/

 

Сургуулийн танилцуулга: Тус сургууль нь 1905 онд анагаах ухааны сургууль хэмээгдэн анх байгуулагдаж байсан түүхтэй ба чансаагаараа Азидаа нэгт, дэлхийд 12-т ордог томоохон сургууль юм. 
Хичээл эхлэх хугацаа: Хичээлийн шинэ жил 8 сар болон 5 сард эхлэдэг.  
Бүртгэлийн хугацаа: 11 сараас 5 сар хүртэл бүртгэлийн материалыг хүлээж авдаг. 
Боломжит тэтгэлэгүүд: Тус сургууль нь магистр, докторын оюутнуудад зориулсан 10 гаруй тэтгэлэг зарладаг. 
IELTS, TOEFL-ийн оноо: IELTS-ийн 7, TOEFL-ийн 100 оноо шаарддаг.

5. BOND UNIVERSITY /AUSTRALIA/

 

Сургуулийн танилцуулга:  Bond их сургууль нь 1987 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 24000 гаруй оюутныг төгсгөн гаргаад буй сургууль юм.  Тус сургуулийн онцлог гэвэл Австралийн анхны хувийн, ашгийн төлөө бус их сургууль юм.  
Хичээл эхлэх хугацаа: Тус сургуулийн элсэлт нэг, тав, есэн саруудад эхэлдэг. 
Бүрдүүлэх материал: 

  • Дүнгийн хуулбар
  • Паспорт
  • CV
  • Өмнө нь ажиллаж байсан бол ажлын тодорхойлолт
  • STAT /Special Tertiary Admission test /
  • IELTS, TOEFL, CAE, PTE шалгалтуудын оноо /аль нэгийнх нь/

IELTS, TOEFL-ийн оноо: Зарим хөтөлбөрүүд IELTS-ийн 6,5 ба түүнээс дээш оноотой байхыг шаарддаг бол зарим нь 7 ба түүнээс дээш оноог шаарддаг. 
Боломжит тэтгэлэгүүд: Bond их сургууль нь гадаад оюутнуудад зориулсан дараах 4 тэтгэлэгийг зарладаг:

  1. Bond Business School Post Graduate Bursaries
  2. Excellence scholarship
  3. International student scholarship
  4. The Padma and Hari Harilela Bursary

Дээрх 4 тэтгэлэг бүгд төлбөрөөс тодорхой хувийг хөнгөлдөг байна.

6. UNIVERSITY OF MICHIGAN /USA/

 

Сургуулийн танилцуулга: Тус сургууль нь 1817 онд байгуулагдсан ба дотроо 19 сургууль, коллежтэй. Судалгаа шинжилгээ их хийдэг, судалгааны сургууль юм. Чансаагаараа дэлхийд 30-т ордог. 
Хичээл эхлэх хугацаа: Хичээлийн шинэ жил 8 сарын сүүлээр эхэлж 5 сарын сүүлээр дуусдаг. 
Бүрдүүлэх материал: 

  • Дүнгийн хуудас
  • Тодорхойлох захиа
  • SAT шалгалт /with writing/ /Баклаврт сурах бол/
  • TOEFL, IELTS-ийн оноо

Бүртгэлийн хураамж: 75$
IELTS, TOEFL-ийн оноо: 
TOEFL- 88-100 оноо /уншлага, сонсгол 23 ба түүнээс дээш, яриа бичгийн шалгалт 21 ба түүнээс дээш байх/
IELTS- 6.5 ба түүнээс дээш /хэсэг тус бүр мөн 6.5 ба түүнээс дээш байх/

7. UNIVERSITY COLLEGE LONDON /UK/

 

Сургуулийн танилцуулга: 1826 онд байгуулагдсан тус сургууль нь 1878 оноос Англидаа анх удаа эмэгтэй оюутнуудыг элсүүлж эхэлсэн түүхтэй.  Тус сургуульд дотоодын оюутнуудаас гадна 150 гаруй орны оюутнууд суралцдаг.  Мөн 29 нобелийн шагналтыг төрүүлэн гаргасан сургууль юм.  Сонирхуулахад тус сургуульд одоогоор 4 Монгол оюутан сурдаг ажээ. Чансаагаараа дэлхийд 7-т ордог. 
Хичээл эхлэх хугацаа: Хичээлийн шинэ жил 9 сард эхлэдэг. 
Бүрдүүлэх материал: 

  • Мэргэжлийн болон академик түвшинд тодорхойлох 2 хүний имэйл хаяг
  • Дүнгийн хуудас
  • Бүртгэлийн хураамж 75 паунд /цахимаар/, 100 паунд /цаасаар/
  • IELTS, TOEFL-ийн оноо
  • Personal statement буюу өөрийн зорилго, зорилтын талаар бичих /магистр/

Боломжит тэтгэлэгүүд: Тус сургууль нь баклавр болон магистрын 50 гаруй тэтгэлэгийг зарладаг. 
IELTS, TOEFL-ийн оноо: 
IELTS 6.5 буюу түүнээс дээш /хэсэг бүр 6.0 ба түүнээс дээш/
  TOEFL 92 ба түүнээс дээш /уншлага, бичиг доод тал нь 24, яриа болон сонсгол 20 байх/

8. University of Edinburgh /UK/

 

Сургуулийн танилцуулга: Эдинбургын их сургууль нь 1582 онд байгуулагдсан ба Англиар яригч орнууд дотроо 6 дахь хамгийн эртний сургууль юм.  Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 50,000 гаруй суралцах өргөдөл хүлээж авдаг тус сургууль нь UK буюу Нэгдсэн Вант Улсдаа 4 дэх хамгийн алдартай сургууль гэж тооцогддог. Чансаагаараа дэлхийд 21-т ордог. 
Бүртгэлийн хугацаа: Бүртгэлийг 1 сараас 6 сар хүртэл хүлээж авдаг. 
Бүрдүүлэх материал: 

  • Дүнгийн хуудас
  • Дипломны хуулбар /баклаврын зэрэгтэй бол/
  • Тодорхойлох захиа
  • IELTS, TOEFL-ийн оноо
  • Research Proposal буюу судалгааны ажлын чиглэл

Боломжит тэтгэлэгүүд: Тус  сургууль гадаад оюутнууддаа дараах тэтгэлэгүүдийг зарладаг:

  1. Edinburgh Global Masters Scholarship
  2. Edinburgh Global Online Distance Learning Master’s Scholarship
  3. Edinburgh Global Research Scholarship

ТА АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГЭЭ АКАДЕМИК ТҮВШИНД САЙЖРУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА УУ?

Академик англи хэлний сургалт нь Англи хэлээр хамгийн зохистой төгс ярих, сонсох, унших, бичих дээр тулгуурлан боловсруулагдсан сургалтын хөтөлбөр юм.
Ажил мэргэжил болон гадаадын их дээд сургуулиудын орчинд хэрэглэгдэх албан хэл яриа, бичгийн чадварыг оюутны үндсэн буюу ерөнхий англи хэлний суурь мэдлэг дээр тулгуурлан заадаг.

АКАДЕМИК АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАНДАА ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ.
БҮРТГҮҮЛЭХ УТАС: 337610, 99097610
ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

 

https://www.facebook.com/InstituteJet/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.