Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дэнзэнг яллагдагчаар татан баривчилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн хэмээн олон танигдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд даргын албан хашиж асан Г.Дэнзэнг АТГ-аас өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр баривчилсан байна

Энэ удаад түүнийг оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр 30 хоногийн хугацаатай баривчилжээ

АТГ-аас Г.Дэнзэнг өмнө нь сэжигтнээр тооцон шалгаж байсан бол энэ удаад яллагдагчаар татаж, өмнө нь шалгагдаж байсан зүйл ангиуд дээр шинээр нэг зүйл анги нэмсэн байна.  

Түүнийг өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас баривчлан саатуулж байсан. Гурван сар хорьсны эцэст эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзээд наймдугаар сарын 20-нд батлан даалтад гаргасан юм. Тэрбээр хоригдож байх хугацаандаа өлсгөлөн зарлаж, гэрээслэл бичиж байв. 

Г.Дэнзэн батлан даалтад гарсныхаа дараа хэсэг хугацаанд гадаад руу гарсан. Энэ үеэр түүнийг гадагшаа оргон зайллаа гэх мэдээлэл тарж байсан ч тэрбээр хилийн чанадаас захидал ирүүлж хувийн шалтгаанаар гадаад руу явсан удахгүй Монгол руу буцаж очих болно гэдгээ мэдэгдэж байв.