Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Судалгаа: ХААЛГАНЫ хэрэглээний зах зээл

ikon.mn
2016 оны 9 сарын 29
Барилга.МН
Зураг зураг

Хаалгыг гэрийн тавилга, дотоод засал чимэглэлийн нэгэн чухал хүчин зүйл гэж үзэн, өндөр ач холбогдол өгдөг болжээ. Хаалгыг мод, төмөр, шохой, үртэс, модны төрлийн хаягдал материал, байгалийн зарим эрдэс, хөөсөнцрийн төрлийн хаягдал түүхий эд зэргийг ашиглан модон мэт харагддаг хаалгыг үйлдвэрлэж байна. 

Хаягдал мод болон модны төрлийн материал, үртэс зэргийг ашиглан хийсэн хаалгыг шахмал хаалга гэж нэрлэдэг. Сүүлийн үед энэ төрлийн хаалгыг өрөө хооронд түлхүү ашиглах болсон.

Мөн 2002 оноос БНХАУ-д үйлдвэрлэгдсэн төмөр хаалгыг өргөнөөр ашиглах болжээ. Уг хаалга нь тухайн үед ашиглагдаж байсан Орос болон гар хийцийн төмрөн хаалгатай харьцуулахад хөнгөн, засаж сэлбэхэд хялбар, загвар хийц сайтайгаас ийнхүү ихээр ашиглах болсон аж.

Хаалганы үйлдвэрлэл

2014 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд хаалга, цонх үйлдвэрлэдэг 290 үйлдвэр бүртгэлтэй байгаагаас 119 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.  
Хаалга, цонхны үйлдвэрүүд манай орны бүс нутаг болгонд байрладгаас нийт үйлдвэрийн 79.8% нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.

Үйлдвэрийн тоо, хүчин чадалд тулгуурлан 2015-2017 оны үйлдвэрлэлийн хэмжээг тооцоолон гаргахад улсын нийт хэмжээ 1,205.46 мян.м2 болж байна.

Үүнийг бүсчлэн харуулбал, Баруун бүсэд 4,93 мян.м2, Хангайн бүсэд 2,28 мян.м2, Төвийн бүсэд 32,98 мян.м2, Зүүн бүсэд 25,68 мян.м2 бол Улаанбаатар хотод 1,139.67 мян.м2 буюу нийт үйлдвэрлэлийн 94,5% нь явагдаж байна.

Энэ нь өндөр хүчин чадалтай, томоохон үйлдвэрүүдийн ихэнх нь Улаанбаатар хотод төвлөрсөнтэй холбоотой. 

Импорт

Модон хаалга

Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан бусад барилгын материалын нэгэн адил хаалганы эрэлт хэрэгцээ буурах хандлагатай байна. Улирлын мөчлөгийн улмаас барилга угсралтын ажил дуусах 10 дугаар сарын үед модон хаалганы эрэлт нэмэгддэг.

Манай улс 29 орноос модон хаалга импортолдог. Импортын хаалганы 91%-ийг БНХАУ, БНСУ болон ХБНГУ-аас авдаг байна. Үүний 79%-ийг БНХАУ-ын модон хаалга дангаараа эзэлдэг аж. 

Сүүлийн 3 жилийн дунджаар модон хаалганы импортын дүн жил дарааллан буурчээ. 

2013 онд 8.8 тэрбум, 2014 онд 7 тэрбум төгрөгийн модон хаалга импортолсон. Харин 2015 оны байдлаар 6 тэрбум орчим төгрөгийн модон хаалгыг гадны улс орнуудаас авчээ. Үүнийг 2014 оны дүнтэй харьцуулбал 13%-иар буурсан дүн юм. 

Зураг: Модон хаалганы импорт, тэрбум төгрөгөөр

/ЗУРАГ ДЭЭР ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

 

Төмөр хаалга

Манай улс төмөр хаалгыг 29 орноос импортлон хэрэглэж байна. БНХАУ-ын төмөр хаалганы хэрэглээ 2002 оноос эхлэн эрс нэмэгдсэнээр ОХУ-ын хаалганы импортын дүн буурч, нийт импортын 1%-ийг эзлэх болжээ.     

Импортын төмөр хаалга нь нийт зах зээлийн 53%-ийг эзэлж байна. Төмөр хаалганы нийт импортын 89%-ийг БНХАУ, 6%-ийг БНСУ, 2%-ийг ХБНГУ, 3%-ийг бусад улсууд бүрдүүлж байна.  

/ЗУРАГ ДЭЭР ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

БНХАУ-ын хаалга хямд, засвар хийхэд хялбар, дагалдах эд ангийн олдоц элбэг зэргээс шалтгаалан хэрэглэгчид худалдан авах сонирхол түлхүү байдаг.  

Бусад улсаас импортолж буй хаалганууд нь ихэвчлэн тансаг зэрэглэлийн үнэ өндөр, дагалдах эд ангийн олдоц бага, тээврийн зардал ихтэй байдаг аж. 

2014-2015 оны жижиглэн худалдааны салбарын түүвэр судалгаанаас авч үзэхэд тансаг зэрэглэлийн төмөр хаалганы хэрэглээ буурсан байна.

/ЗУРАГ ДЭЭР ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

Төмөр хаалганы хэрэглээ нь тухайн жилийн барилга угсралтын төслүүдийн дуусах хугацаатай шууд хамааралтай байдаг. 2011 оноос эхлэн төмөр хаалганы хэрэглээ өсч эхэлсэн бөгөөд 2013 оны 4-р улиралд хамгийн өндөр эрэлттэй байлаа. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдал, томоохон төслүүд ашиглалтад орж эхэлсэн үе болон өнгө загварын сонголт өргөн болж, чанарын хувьд эрс сайжирсан зэрэг хүчин зүйлс нь хэрэглэгчдийн худалдан авах сонирхлыг нэмэгдүүлсэнтэй холбоотой.

Үнэ

Улс

Төрөл

Хэмжээ

Кроптой

Хавтас

Бөөний

Хаалга

БНХАУ

Бүргэд

Ширхэг

120,000-950,000

 

 

PVC

Ширхэг

180,000

120,000

 

Шахмал

Ширхэг

85,000

50,000

 

Монгол

Байгалийн хатаалгатай

110,000

 

90,000

Уурын хатаалгатай /лактай/

180,000

 

150,000

Төмөр

Ширхэг

300,000

 

 

 
 
Эх сурвалж: “Барилга, үл хөдөх хөрөнгийн судалгааны тайлан 2016” “Барилга Эм Эн” ХХК, Судалгааны алба.
Зураг