Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын улс бүлэглэлийг устгахаар АНУ 600 цэрэг илгээхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Ойрын үед Пентагон 600 явган цэрэг Иракт илгээж Исламын улс бүлэглэлийн нийслэл гэгддэг Мосул хотыг эзлэх ажиллагааг явуулахаар болсон байна.

Исламын улс бүлэглэлтэй дайтсан хоёр жилийн хугацаанд гарч байгаа АНУ-ын хамгийн амбицтай төлөвлөгөө гэж үүнийг үзэж байгаа юм.

Цагаан ордон өчигдөр энэ төлөвлөгөөг дэмжсэнээр Америкийн арми Исламын улс бүлэглэлийн мэдэлд үлдсэн сүүлийн том хотыг чөлөөлөх том сорилттой тулж байна. Учир нь өнөөг хүртэл Америкчууд явган цэргийн дайнд оролцолгүй, зөвхөн агаарын ажиллагаа явуулж ирсэн юм.

Хэдийгээр Иракт Америкийн 6,000 орчим цэргийн албан хаагч байрлаж байгаа ч голдуу Иракийн зэвсэгт хүчинд сургалт, зөвлөгөө өгөх зорилготой байв.

Ингэснээр Барак Обама ерөнхийлөгчийн албанаасаа буухаас өмнө Исламын улс бүлэглэлийг бут цохих, ядаж хүчийг нь эрс сулруулах зорилт тавьсан нь харагдаж байна.

Пентагоны илгээсэн цэргүүд Ирак болон Курдын зэвсэгт хүчинтэй хамтран Мосул хотыг чөлөөлөх дайнд орох гэнэ.

Иракийн ерөнхийлөгч Хайдер Абади АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай зөвлөлдсөний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргасан гэж өчигдөр мэдээлсэн байна. Тэд есдүгээр сарын 19-нд Нью-Йоркод болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр уулзсан ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post