Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Клинтон, Трамп нарын халз мэтгэлцээнийг 84 сая хүн үзжээ

Монголын мэдээ
2016 оны 9 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

Даваа гарагт болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Дональд Трамп, Хиллари Клинтон нарын телевизийн хамгийн анхны халз мэтгэлцээнийг 84 сая үзжээ.

Улмаар энэ дүн нэр дэвшигчдийн хооронд мэтгэлцээн зохион байгуулж эхэлснээс хойших түүхэн амжилт болсон байна. Өмнө нь 1980 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Жимми Картер, Рональд Рейган нарын мэтгэлцээнийг 80.6 сая үзэж, эдүгээг хүртэл хамгийн дээд амжилтад тооцогдож иржээ.

Барууны хэвлэлийнхэн Клинтон, Трамп нарын мэтгэлцээнийг дэлхий даяар 100 сая хүн үзнэ хэмээн таамаглаж байсан ч, бодит байдалд биеллээ олсонгүй. Гэхдээ түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж үлдлээ.

Америкийн засаг захиргааны тэргүүний төлөө өрсөлдөж байгаа нэр дэвшигчид цаашдаа одоо хоёр удаа буюу аравдугаар сарын 9-нд, 19-нд мэтгэлцэнэ. Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ардчилсан намын Тимоти Кейн, Бүгд найрамдах намын Майкл Пенс нарын мэтгэлцээн ирэх сарын 4-нд болно.

 

Зураг