Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Амгаланбаяр: Золбин ноход, гэрийн тэжээвэр амьтад галзуу өвчин үүсгэдэг

Т.Батсайхан, Зууны мэдээ
2016 оны 9 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

Дэлхийн галзуутай тэмцэх өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч Б.Амгаланбаяраас тодрууллаа.

-Олон улсад энэхүү өдрийг тэмдэглэж байна. Танай байгууллагаас ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?

-Галзуу өвчин нь мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчин юм. Нэгэнт төв мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт орж, , энэхүү өвчнөөр өвчилсөн бол эдгэрдэггүй. Тиймээс есдүгээр сарын 28-ны өдрийг Дэлхийн галзуутай тэмцэх өдөр болгож энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг  зохион байгуулж ирсэн.

Энэ өдрийг тохиолдуулан манай байгууллага иргэдэд галзуу өвчний эх үүсгэвэр нь хаана байдаг, өвчлөлийн үйл явцын яаж явагддаг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг өгч байгаа.

-Галзуу өвчний тархалт Монголд хэр байдаг вэ. Хаана хамгийн их идэвхжилттэй байна вэ?

-Улаанбаатар хот болон 21 аймагт байнгын идэвхжилттэй байдаг.  Галзуу өвчнөөр өвчилсөн мал амьтан хүнийг урсан тохиолдолд халдвартай шүлсээр дамжин биед орж төв мэдрэлийн тогтолцооны согогийг үүсгэдэг. Бүр цаашлаад үхэлд хүргэж болзошгүй. 

Өвчний тархалтыг эрсдэлээр нь хот суурингийн болон хээрийн гэж ангилдаг. Хээрийн гэдэгт үнэг, чоно гэх мэт ой хээрийн амьтдыг хамруулан авч үздэг. Эдгээр хээрийн амьтад нь тэжээвэр амьтдыг урах үед галзуугийн халдвар дамждаг. Тиймээс, малчид буюу тэжээвэр амьтадтай харьцдаг иргэд эрсдэлтэй бүсэд байна гэсэн үг.

Хот суурин газрын хувьд эзэнгүй ноход, гэрийн тэжээвэр амьтад галзуу өвчний эх үүсвэр болдог. Манай улсын хувьд эзэнгүй золбин ноход их байдаг нь илүү их эрсдэл дагуулдаг.

Холбогдох газрууд энэ асуудал дээр арга хэмжээ авдаг ч золбин, эзэнгүй нохдын тоо буурахгүй байгаа. Иймд урьдчилан сэргийлэхийн тулд .халдвар дамжиж байгаа эх үүсвэрийг нь таслан зогсоох шаардлагатай юм.

-Золбин нохдын тоог бууруулахад танайхаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Нохдыг вакцинд хамруулах, мөн тэжээвэр амьтдын эзэнд нь тодорхой шаардлага хүргүүлж байна. Хэрэв галзуугийн өвчлөлт тархсан тохиолдолд маш өндөр зардлаар арга хэмжээ авах болно. Тиймээс тархахаас нь өмнө шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй. Нохой зөвхөн галзуу гэлтгүй маш олон төрлийн өвчин үүсгэдэг.

Зураг