Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Төрсөн эцэг нь охиныхоо хурим дээр амиа золиосолжээ

Монголын мэдээ
2016 оны 9 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

Йемений баруун этгээдэд болсон хуримын үеэр шинэ бэрийн төрсөн эцэг нь амиа золиосолж, 12 хүний аминд хүрчээ. Хуримын ёслолын үйл ажиллагаа ид дундаа өрнөж байх үед бэрийн эцэг нь хоёр гар хийцийн тэсрэх бөмбөгийг тэсэлсний улмаас 12 хүн амиа алдсан байна. Хохирогчдын дөрөв нь хүүхэд, найм нь эмэгтэйчүүд байжээ.

Бөмбөг тэсэлсэн эр өөрөө амьсгал хураасан бөгөөд зарим эх сурвалж хэрэгтнийг сэтгэц мэдрэлийн өвчтэй байсан хэмээн дамжуулж байгаа юм. Тус хачирхалтай хурим Йемений баруун этгээд дэх Ибб гэх мужийн Ярим хотод болсон байна.

Хуримын үеэр 18 хүн гэмтэж бэртсэн бөгөөд бүгд насанд хүрээгүй хүүхдүүд, эмэгтэйчүүд байжээ. Тус улсад хувь хүмүүс зэвсэг ашиглах нь энгийн үзэгдэл аж. Түүнчлэн хуримын ёслолын үеэр буун дуу гаргах уламжлалт ёс заншил байдаг юм байна.

Арабын хойгийн өмнөд буланд орших ядуу орон Йеменд Ираныг дэмжих зэвсэгт бүлэглэл болон Саудын Араб тэргүүтэй эвслийн цэргийнхнээс дэмжүүлсэн засгийн газрын армийн хооронд ширүүн тэмцэл өрнөж буй бөгөөд энэ дайн жил хагасын хугацаанд үргэлжилж байгаа юм.

НҮБ-ын мэдээллээр Саудын Араб тэргүүтэй эвслийн цэргүүд Йемений хэрэгт оролцож эхэлснээс хойш 6,600 гаруй хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч, гурван сая хүн орон гэрээ орхин дүрвэжээ.

Зураг