Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын ээлжит хуралдаан болно

ikon.mn
2016 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дүнжингарав, Мишээл экспо, Драгон салбаруудад

10:00 цагт Засгийн газрын 100 хоногийн ажлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас "Зөвлөн туслая" өдөрлөгийг зохион байгуулна.

Хангарьд ордонд

10:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ.

Амгалан ДСтанцт

10:00 цагт Амгалан ДС, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, хамтран шинээр ашиглалтанд орж байгаа дулааны станцын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавхи бэлэн байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал унтраах тактикийн дадлага сургууль болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Хот суурин, ус хангамж ариутгах татуурга ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөгийн талаар мэдээлэл өгнө.

12:00 цагт “Эв санаа” үйлдвэрчний эвлэлээс БНХАУ-тай гэрээ хийгээд нэг жил болж буй асуудлаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Элэгний С вирусийн эмчилгээний талаар “Омбол” ХХК-аас мэдээлэл хийнэ.

11:30 цагт Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан төв”-өөс байгалийн гамшигт өртсөн БНАСАУ-ын хүүхдүүдэд туслахаар “Хүүхэд бүр гэгээн тавилантай” аян өрнүүлэхтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.

The Grand Hill зочид буудалд

14:00 цагт "Face of Beauty International 2016" олон улсын тэмцээний албан ёсны хэвлэлийн бага хурал болно.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд

12:00 цагт Дашчойнпэл дацан үүсэн байгуулагдсаны 280 жилийн ойн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө.

Хэлмэгсдийн хөшөөны дэргэд

17:00 цагаас Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар,Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвдүүдэд Явуулын тусламж үйлчилгээний машин гардуулна.