Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЛАПША брэнд Монголоос анх удаа Азийн наадмын шагналыг хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 9 сарын 29
Сурталчилгаа
 

Азийн Маркетингийн Холбооноос зохион байгуулсан “ASIA MARKETING EXCELLENCE AWARD” шагнал гардуулах ёслол энэ сарын 22-25-ны өдрүүдэд БНСУ-н Сөүл хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Азийн 16 орны гишүүд төлөөлөгчид чуулж өнгөрсөн 5-р сард Индонез улсын Бали аралд шалгаруулалтаа явуулсан тус наадамд Монгол Улс анх удаа улсаасаа ялагчаа тодруулж Азийн наадамд “Агь” ХХК-ийн Лапша брэндийг оролцуулсан юм. Энэхүү наадамд шилдэг, шинэ маркетингитай компани гэсэн номинацид өрсөлдсөн Лапша брэнд маань “ASIA MARKETING EXCELLENCE AWARD” 2016 “Үндэсний ялагч” шагналыг хүртлээ.

Энэхүү наадамд Монгол Улсаас ММХ-ны Ерөнхийлөгч Ш.Алтанбагана болон ММХ-ны удирдлагын багийн гишүүд, ТЭСО корпораци-“Агь” ХХК –ийн төлөөллүүд оролцлоо. 

Энэхүү чуулганаар Вьетнам, Тайланд, Индонейз, БНСУ, Бангладеш, Филлипин, Япон зэрэг орнуудын маркетингийн шилдэг кэйсүүдийг хэлэлцэж "Asia Marketing Company of the Year" шагналыг “Century Pacific Food Inc” компани авсан бөгөөд Монгол Улсаас “Агь” ХХК - ЛАПША брэндээр “Үндэсний ялагч” –ийн шагналыг гардан авсан юм.

Дашрамд дуулгахад, энэхүү наадам энэ жил анх удаа эмэгтэй ерөнхийлөгчийг сонгож, ирэх жилийнхээ төлөвлөгөөнүүдийг гаргасан бөгөөд ирэх оны “ASIA MARKETING EXCELLENCE AWARD” Монгол Улсад зохиогдох болсон тун гайхалтай мэдээгээр өндөрлөсөн юм.

Эх орныхоо үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх их үйлсэд өөрсдийн гар бие, сэтгэл зүрхийг зориулан яваа “Агь” ХХК-ийн хамт олонд халуун баярыг хүргэж цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

Шалгуурт нь Мазда моторсоос эхлээд Ази тивийн хамгийн шилдэг компаниуд өрсөлдөж ялагчдаа тодруулсан нь Монголын Маркетерууд дэлхийн тавцанд өрсөлдөх өндөр ур чадвартай байгааг харуулж чадлаа.

Лапша брэндийн хэрэглэгч харилцагч бүхэнд энэ таатай мэдээг хүргэж байгаадаа тун таатай байна.

 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.