Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай хэлэлцэнэ

Б.Ану
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагаас болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийднэ. 

Хэлэлцэх асуудал

  • Дүрэм шинэчлэн батлах тухай - Ж.МӨНХБАТ
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - С.БЯМБАЦОГТ
  • Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулсан “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт - С.БЯМБАЦОГТ
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл - Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын  сангийн 2017 оны төсвийн тухай* - Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлогын төсөлд өгөх санал, дүгнэлт* - Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  • Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай* - Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  • Бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай - Ц.ДАШДОРЖ 
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн үзэл баримтлалын төсөл - П.СЭРГЭЛЭН
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн үзэл баримтлалын төсөл - П.СЭРГЭЛЭН
  • Бусад асуудал* - Ж.ЭРДЭНЭБАТ

 
 Танилцуулах асуудал
 

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар - Ж.МӨНХБАТ  
  • Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний талаар - П.СЭРГЭЛЭН