Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хариуцлага алдсан эмч нарт ял оноолоо

Монголын мэдээ
2016 оны 9 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны энэ сарын 13-ны өдөр Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлгийн нэр бүхий зургаан эмчид ял оноожээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэг жил эмчлэх эрхийг нь хасах, нэг жил хорих ял оногдуулсан байна.

Түүнчлэн ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар тодруулбал, шүүгдэгч Н, Б, Э, Д, Н, Ө нар нь эмчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эмчлүүлэгч Э нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 07-ны өдөр нас барсан юм. Мөрдөн байцаалтын явцад Н, Б, Э, Д, Н, Ө нар нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдал нь өвчтөнийг үхэлд хүргэх шалтгаан болох нь тогтоогдсон байна.

Зураг