Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Түлш, эрчим хүчний дэд сайд асанг баривчилж, МИАТ-ийн Коммерийн захирлыг шалгаж эхэлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  зарим албан тушаалтанд холбогдох хэргийг шалгаж эхэлжээ.

Түлш, эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвийг ЭЦГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс баривчилсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Түүнийг "Чингис" бондын хөрөнгөөс завшсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр энэ сарын 21-ний өдөр цагдан хорьсон байна.

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар МИАТ ТӨХК-ийн Коммерийн захирал Т.Батчулууныг ЭЦГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс шалгаж эхэлжээ.

Түүнийг хориогүй, гадуур шалгаж байгаа бөгөөд ямар хэрэгт буруутгаж буй нь тодорхойгүй байна.