Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Билэгтийг ШШГЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж Ц.Амгаланбаярыг томиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын хуралдаанаар зарим томилгоо хийлээ.

Тухайлбал, Б.Билэгтийг ШШГЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж Ц.Амгаланбаярыг томиллоо. ШШГЕГ-ын даргаар томилогдсон Ц.Амгаланбаяр нь 2008-2012 онд ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан билээ.

Мөн таван яамны ТНБД-ыг томилсон байна.

  1. Д.Даваасүрэнг Гадаад харилцааны яамны,
  2. Г.Баясгаланг ХЗДХЯ-ны,
  3. Г.Өнөрбаярыг ХНХЯ-ны,
  4. Л. Баяртулгыг ХХААХҮЯ-ны,
  5. Г.Нандинжаргалыг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо. 

Дээрх таван яамны ТНБД Төрийн Албаны Зөвлөлөөс зохион байгуулсан нээлттэй сонгон шалгаруултад тэнцсэн юм.

Түүнчлэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны болон орон тооны бус зарим гишүүнийг чөлөөлж, нөхөн томиллоо.