Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

70-аас дээш настай ахмадад олгох "Насны хишиг"-ийн хэмжээ 100-300 мянган төгрөг

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН мөрийн хөтөлбөртөө Насны хишиг гэдэг тэтгэврийг олгох нь зөв гэж шийдсэн хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлж байсан. Тэгвэл энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.

Тэрбээр Ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталж хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар батлуулахыг холбогдох сайд нарт даалгав. 

Төслийн үзэл баримтлалд:

  • “Сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх,
  • “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгох зэргийг тусгажээ.

Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон байна.