Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн замд ослын улмаас хоёр хүүхэд амиа алджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Гэвч харамсалтай нь 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 09 дүгээр сарын 18-ны хооронд орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 2 хүүхдийн амь нас хохироод байна. Хохирогчдыг насны хувьд авч үзвэл 2 настай, 7 настай хүүхдүүд байжээ. Замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрийг нь авч үзвэл явган зорчигч, эцэг эх асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож явсан байна.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

Харин нийслэлд 2016 оны 9 дүгээр сарын 1-ээс 20-ны өдөр зам тээврийн осолд 63 хүүхэд өртсөн байна.

Иймд ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, БАГШ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ та хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, замын хөдөлгөөнд оролцож буй ЖОЛООЧ ТА сургууль болон цэцэрлэгийн урдуур гарахдаа хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой явна уу.

 

Эх сурвалж: ЗЦГ