Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчингийн хэрэг үйлдсэн лам нарт 3.8 жилийн ял оноожээ

Монголын мэдээ
2016 оны 9 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг

Өвөрхангай аймгийн нутагт байрлах Эрдэнэзуу хийдийн Г, Д, Ж гэх гурван лам өнгөрсөн оны есдүгээр сард архидан согтуурч, улмаар хамт байсан 19 настай эмэгтэйг хүчиндсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал энэ оны өнгөрөгч зургаадугаар сард болж, эрүүгийн хуулийн 126.2.6 буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар анхан шатны шүүхээс 3.8 жилийн ял оноож байжээ.

Улмаар давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байсан юм. Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт дахин болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр болжээ. Хүчингийн хэрэг үйлдсэн лам нар нь тус хийдийн голч лам, их гэсгүй лам, тахилч лам нар байсан байна.

Зураг