Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ногоон байгууламжийн архитектор Жиль Клемон хэлэлцүүлэг өрнүүлнэ

ikon.mn
2016 оны 9 сарын 15
iKon.MN
 

Монгол-Францын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар хотын ногоон байгууламжийн байр суурь?” сэдэвт хурал, нээлттэй хэлэлцүүлэг маргааш Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд 10:00 цагаас эхэлнэ.

Хэлэлцүүлгийг Францын ногоон байгууламжийн архитектор Жиль Клемон удирдан явуулах бөгөөд Франц-Монгол хэл дээр шууд орчуулгатай явагдах юм байна. 

“Улаанбаатар-2016” Монгол-Францын хот тохижилт, архитектурын судалгааны хамтарсан төсөл нь 2013 оноос хойш Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монгол дахь Францын Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Парис дэх Виллеттийн Үндэсний Архитектурын дээд сургууль, ШУТИС, Парисын хот тохижилтын газар нар хамтран хэрэгжүүлж буй төслийн үргэлжлэл юм.  

Төслийн хүрээнд 2013 онд оюутнууд Улаанбаатар хотын байгууламжийн хэлбэрүүдийг судласны үндсэн дээр гэр хороолол дээр түшиглэн үндсэн судалгааны ажлаа хийж гүйцэтгэсэн бол 2014 онд хотын барилгажилтын түүх, түүний орчин үеийн өөрчлөлт, хувьсал болон социализмын үеийн өндөр барилгын цаашдын ирээдүйн талаархи судалгаа, 2015 онд “хотын захын хороолол” сэдвийг хөндөн хотын төв ба захын хороолол хоорондын зохицолдоог тус тус судласан.

2016 онд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн байр суурийг судлахаар төлөвлөж байна. 

“Улаанбаатар хотын ногоон байгууламжийн байр суурь? сэдэвт хурал, нээлттэй хэлэлцүүлгийн гол зорилго нь төрөл бүрийн чиглэлийн мэргэжилтэн, судлаачдын санаа бодлыг нэгтгэн олон улсын түвшинд бага судлагдсан, онцлог хотын талаар санал солилцох юм.
Хэлэлцүүлгийг нээж Монгол дах Францын Улсын Элчин сайд Элизабет Барсак үг хэлнэ.

 

Эх сурвалж: Монгол дахь Франц Улсын ЭСЯ