Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө САР ХИРТЭНЭ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

2016 оны есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө сарны хиртэлт болно гэж Одон Орон, Геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Дэлхий дээр Нарны гэрэл тусахад эсрэг талд нь дэлхийн бүтэн (Umbra) болон хагас (Penumbra) сүүдэр үүсдэг. Сар дэлхийг тойрохдоо дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сарны хиртэлт гэнэ.

Сарны бүтэн хиртэлт болохын өмнө давхар сүүдрийн хиртэлт болдог бөгөөд зарим үед  давхар сүүдрийн хиртэлтийн дараа бүтэн хиртэлт болохгүй байх тохиолдол ч байдаг. Сарны хиртэлтийг сар жаргаагүй дэлхийн шөнө болж байгаа талаас ажиглах боломжтой.

 
Сарны хиртэлт болох нөхцөл
Нар, сарны хиртэлтийг Нар, Сар, Дэлхийн байрлал давтагдах шинжээр нь цуврал болгон ангилдаг. Тухайн цувралын хиртэлт давтагдах хугацааг Сарос гэдэг. Энэ нь 18 жил 11.3 хоног байна. Үзэгдэх зурвас нь дараагийн сарос бүхэнд дэлхийн гадаргаар баруунаас зүүн тийш 120°-аар шилжих бөгөөд ойролцоогоор гурван саросын хугацаа өнгөрөхөд тодорхой нутгуудад дахин хиртэлт нь ажиглагдана.
Ойролцоогоор 18 жил 11.3 хоногийн давтамжтай саросын цуврал нь 1,200-1,500-н жил үргэлжлэх бөгөөд 70 буюу түүнээс дээш хиртэлтийг агуулсан байдаг. 2016 оны есдүгээр сарын 17-нд (Улаанбаатарын цагаар) болох Сарны хиртэлт нь Саросын 147 дугаартай цуврал бөгөөд 1,244.08 жил үргэлжлэх хугацаандаа 71 хиртэлт болохоос 9 дахь хиртэлт нь тохиож байна.
 

Саросын 147-р цувралын сарны хиртэлүүд

Хиртэлтийн төрөл

Тэмдэглэгээ

Тоо

Хувиар

Нийт хиртэлт

-

70

100.0%

Хагас сүүдрийн хиртэлт

N

16

22.9%

Хагас хэртэлт

P

42

60.0%

Бүтэн хиртэлт

T

12

17.1%

Энэ удаагийн сарны хиртэлт давхар сүүдрийн хиртэлт болно. Ази, Европ, Африк тивүүд болон Австрали тивийн зарим хэсгээр ажиглагдана. 2016 оны есдүгээр сарын 17-нд Улаанбаатарын цагаар 1 цаг 54 минутанд эхэлж 5 цаг 54 минутанд дуусах ба оргил үе нь 3 цаг 54 минутанд тохионо.
 
Хагас сүүдрээр дайран өнгөрөх сарны зам

Эх сурвалж: Одон Орон, Геофизикийн хүрээлэн