Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг Э.ОДГЭРЭЛ ХӨТЛӨХГҮЙ

Б.Ану
2016 оны 9 сарын 15
iKon.MN

"Hero Entertainment" студийн бэлтгэн хүргэдэг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг тодорхойгүй хугацаагаар завсарлаад байгаа билээ. Тус нэвтрүүлгийн шинэ дугаарт Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа орж энэ дугаарыг нь топ модель Э.Одгэрэл хөтөлж байна гэх ташаа мэдээлэл гарсаар байгаа билээ. 

Энэ ташаа мэдээлэл нь "Hero" -ийн Б.Баатар найруулагчийн дараах постуудтай холбоотой.  

Энэхүү зураг нь "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн зураг авалт биш бөгөөд "Гоёо" компанийн сурталчилгааны зураг авалтын үеэрх зураг юм. "Гоёо" компанийн намар, өвлийн шинэ загварын дүр төрхөөр загвар өмсөгч Э.Одгэрэл, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нар ажиллаж байгаа бөгөөд энэхүү зураг авалтыг "Hero" хийж байгаа аж. 

Гэхдээ үзэгч олны дуртай нэвтрүүлгийн нэг болсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг үргэлжлэх үү гэж  Б.Баатар найруулагчтай холбогдож асуухад "Үргэлжлүүлнэ" гэсэн хариу өгөв. 

 "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн зохиогчийн эрх нь тус нэвтрүүлгийн санаачлагч П.Анужингийн нэр дээр байдаг талаар тэрбээр нэгэн хэвлэлийн хурлаар зарлаж байсан.

 

П.Анужин "Хөтлөгчийн хувьд хатуу тогтсон зүйл байхгүй. Оюуны өмчийн хуулийн дагуу санаачлагчтай зөвшилцөн тохиролцвол, анхны нэвтрүүлгийн гэгээн зорилго гүйцэлдвэл хэн нэгэн сэтгүүлч, шинэ дүр төрх "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг нээлттэй хөтөлж болно гэдгийг албан ёсоор хэлмээр байна" гэж хэвлэлийн хурлаар мэдэгдэж байсан. 

Тэгэхээр  "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг "Hero Entertaiment" дахиж хийх бол санаачлагч П.Анужин нар ойлголцож байж нэвтрүүлэг үргэлжлэх учиртай. 

Зураг
10 | 6 | 5 цаг