Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

“48 цаг-Монгол 2016” наадмын бүртгэл эхэллээ

ikon.mn
2016 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монголын киночдод хэдийнээ танил болсон  “48 цаг” кино наадмын бүртгэл эхэлжээ. 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадам нь киночдын ур чадварыг дээшлүүлэн, авьяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгодог билээ. 

Авьяас билигт уран бүтээлч, кино сонирхогчид та бүхнийг ур ухаан, хурд хүчээ сорин 48 цагийн дотор 4-7 минутын кино бүтээн оролцохыг урьж байна.

“48 цаг-Монгол 2016” наадмын шилдгээр шалгарсан бүтээл 2017 оны гуравдугаар сард АНУ-ын Сийтл хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны киночидтой шилдгийн төлөө өрсөлдөнө. 

Бүртгэлийн хураамж: 250,000 төгрөг

Бүртгэлийн хугацаа: 2016 оны есдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.

Сугалаа татах: 2016 оны есдүгээр сарын 30-ны 18:00 цагаас “Жүр үр төв”-ийн байранд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 11-324764, 96647260, 99170361, 96504044 утсаар холбогдож авах боломжтой. Мөн наадмын албан ёсны цахим хуудас болох www.48hourfilm.com/mongolia-д хандаарай. 

Зураг
13 | 7 | 7 цаг