Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Э.Содномпилжээ Паурлифтингийн төрлөөс ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Бразилийн Рио де Жанейро хотод үргэлжилж байгаа Паралимпийн зуны наадмын Паурлифтингийн 88 кг-ийн жинд Монгол улсаас оролцож байгаа тамирчин Э.Содномпилжээ хүрэл медаль хүртлээ.

Тэрээр 210 кг-ийг өргөж жиндээ гуравдугаар байрт орсон байна. Энэ жинд алтан медалийг 220 кг-ийг өргөсөн АНЭУ-ын Мохаммед Халаф зүүж, мөнгөн медалийг 210 кг-ийг өргөсөн Бразилийн Эванио Да Силва хүртжээ.

Ингэснээр Монгол улсын баг Паралимпийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж нийт медалийн тоогоор 67 дугаар байрт Израйль, Португаль улсуудтай зэрэгцэж байна.

ОУХМ Э.Содномпилжээ нь Ард Санхүүгийн Нэгдэл Хувьцаат Компанийн ажилтан юм.