БНСУ-д өчигдөр орой 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтөд Монгол иргэн өртөөгүй гэж ГХЯ-наас мэдээллээ.
Тус улсын Онцгой байдлын газрын есдүгээр сарын 13-ны өдрийн өглөөний 05:00 цагт гаргасан дүгнэлтээс үзвэл Кёнсанд 8 хүн, Кёнбүгд 5 хүн, Тэгү хотод 2 хүн, Чоннам аймагт 1 хүн бэртжээ.