Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

"The Color Event UB 3K 2016" Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

ikon.mn
2016 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод маань гэр бүлээрээ хүүхдүүдтэй хамт оролцож болох соёлын арга хэмжээ ховорхон болдог. Харин өнгөрсөн жил Color Event UB хэмээх арга хэмжээ Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохиогдож 1,000 гаруй залуучууд гэр бүл, үр хүүхэд, найз нөхдийн хамт 3 км газар олон өнгийн будгаар шүршүүлэн гүйж, хөгжмийн аянд өнгө өнгийн будган дунд бүжиглэн шинэ мэдрэмжийг мэдэрсэн юм. 

Дэлхий даяар "The color run", "Disney World of Color Paint Parties", "Mud Runs", "ColorMeRAD" гэх мэт нэрээр, олон төрлөөр зохион байгуулагддаг будагтай гүйлтийн Монгол дахь хувилбар уг арга хэмжээнд гадны иргэд ихээр оролцдог. Оролцогчид энгийн үед урт мэт санагдах 3 км замыг 600 метр тутам өөр өөр өнгөөр будуулан гүйх бөгөөд барианд орж ирэхэд та жинхэнэ ӨНГӨЛӨГ болсон байх болно.

Тасалбарт the Color Event UB лого бүхий футболк, нүд хамгаалах зориулалтаар нүдний шил, ууттай будаг, уух зүйл үнэгүй дагалдана. Будаг нь хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй мэргэжлийн хяналтын газраар баталгаажсан, хүнсний гаралтай будаг байгаа. Харин чихэндээ будаг оруулахаас сэргийлэх үүднээс оролцогчдоо чих бөглөх хөвөнтэй ирэхийг зөвлөж байна.

 

Зөвхөн будгаар будуулан гүйхээс гадна гүйлтийн дараа after party болох бөгөөд өнгөлөг болсон дээрээ хамтлаг дуучдын дууг сонсон, Dj нарын цоглог хэмнэлд бүжиглэн амралтын өдрөө жинхэнэ утгаар нь хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой. After party дээр ямар ч төрлийн алкохол зарахгүй тул 10 настай хүүхэдтэйгээ ч бүжиглэж болно.
 
ОРОЛЦОХ ХАМТЛАГ ДУУЧИД, DJ

  • Дуучин Цоожоо/Моханик хамтлаг/
  • Дуучин Magnolian
  • Aim4R бүжгийн хамтлаг
  • Ninja’s in Black бүжгийн хамтлаг
  • DJ Enkoolion
  • Dj Eamar

Color Event UB нь жил болгон уламжлал болгон зохиогдох бөгөөд энэ жил 9-р сарын 11-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 16:00 цагт болох гэж байна. Дэлхий даяар хар өдөр гэдгээр нь сайн мэддэг уг өдрийг өнгө өнгөөр будаж гэрэл гэгээтэй, аз жаргалтай, өнгөлөг өдөр болгоцгооё.

Уг арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб холбоосуудаар авах боломжтой www.colorevent.info