Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ургац хураалт улсын хэмжээнд 2.4 хувьтай байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 7
iKon.MN

Ургац хураалтын явц, цаг уурын нөхцөл байдлын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Оюунсувд мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Есдүгээр сарын 06-ны байдлаар нийтдээ 8,278 га-гаас 11,899 тонн үр тариа, 1,423 га-гаас 14,889 тонн төмс, 723 га-гаас 9,307 тонн хүнсний ногоо, 975 га-гаас 3,623 тонн тэжээлийн ургамал, 20 га-гаас 40 тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. 

Ургац хураалтын ажил ерөнхийдөө эхэлсэн байдалтай Төв, Сэлэнгэ, Булган аймагт ангилан хадалт хийж байна. Баруун аймгуудын ургац хураалт мөн эхэлсэн. Зүүн аймгууд энэ сарын 15-наас ургацаа хурааж эхэлнэ. 

Хүснэгтээр үзүүлбэл,

 

                                 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай         (га)

Хураасан талбай           (га)

Хувь

 

Нэгжийн ургац        (цн)

Нийт ургац

(тн)

1

Үр тариа

355,917

8,278

2.3

14.4

11,899

2

Төмс

14,546

1,423

9.8

104.6

14,889

3

Хүнсний ногоо

8,179.3

723

8.9

128.6

9,307

4

Тэжээл

29,236

975

3.3

31.9

3,623

5

Тосны ургамал

54,729

20

0.03

20.0

40

Ус цаг орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр есдүгээр сарын 8-наас хойших сарын дунд 10 хоногт шөнөдөө сэрүүн ч гэсэн өдөртөө нарлаг байх төлөвтэй байна. Хур бороо багатай энэ хугацаанд багтаж ургац хураалтаа хийхээр манай тариаланчид бэлтгэлээ базааж байгаа" гэлээ.

Түүнээс ургац хураалттай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

- Энэ жил ургацын чанар ямар байгаа вэ?

- Үр тариа, төмс, хүнсний ногооны чанар боломжийн байгаа. Балансын хэмжээнд энэ жилийн ургацыг авах боломжтой гэсэн дүгнэлт хийж байгаа. Гэхдээ есдүгээр сарын сүүлийн 10 хоногт хур бороотой байх төлөвтэй байгаа учраас нарлаг үед ургацаа хурааж авах шаардлагатай байна. 

- Ургац хураалтад оюутан залуусыг оролцуулах талаар яамнаас уриалга гаргасан байсан. Энэ ажлын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөөч?

- Орон нутагт байгаа цэргийн албан хаагчид, оюутан, сурагчдыг ургац хураалтад татан оролцуулах талаар холбогдох талуудтай ярилцаж байна. 

Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн МСҮТ-үүдэд суралцаж буй оюутнууд боломжоороо амралтын өдрүүдээр ургац хураалтад оролцохоор болоод байна. Мөн Цэргийн их сургуулийн 100 орчим оюутантай гэрээ хийж Төв аймгийн Жаргалант сум руу явуулаад байгаа.

- Ургац хураалтад оролцох оюутан залуусыг хэрхэн урамшуулах вэ?

- Оюутнуудын нэг өдрийн цалин хэд байх вэ гэдэг нь тодорхой болоогүй байна. Өнгөрсөн жил бол нэг өдрийн 20,000 төгрөг байсан. Энэ жил 30,000 болно гэх асуудал яригдаж байгаа. Харин тариаланчдын зүгээс энэ жил нэг өдрийн ажлын хөлсөө 20,000 хэвээрээ байлгаад унаа, хоол, байрны зардлаа гаргая гэсэн байр сууриа илэрхийлсэн.