Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг угтсан “Спортын наадам” боллоо

ikon.mn
2016 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Манай улсад “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг 1993 оноос тэмдэглэн өнгөрүүлэх болсноос хойш  эдүгээ 23 дахь жилтэйгээ золгож байна. Эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж, өвлүүлэх ажилд хүчин зүтгэж байгаа урлаг, соёлын байгууллага болон нийт уран бүтээлчдийн хөдөлмөрийг хүндэтгэж тэмдэглэдэг өдрийн нэг нь “Соёл, урлагийн ажилтны өдөр” билээ.

Монгол Улсын засгийн газрын 2010 оны  172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дах ням гарагт   “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг хүндэтгэн тэмдэглэсээр иржээ. Энэ жилийн арга хэмжээ өргөн хүрээг хамарч, нийтдээ 30-аад байгууллага оролцохоор болсон байна.  

Энэ жилийн “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг: 

  • Спортын наадам
  • Нийгэм хүмүүнлэгийн ажил
  • Эрүүл агаар, эрч хүч гэсэн гурван чиглэлээр зохион байгуулж байна.   

Соёл урлагийн ажилтны өдрийг угтаж, 2016 оны 9 дүгээр сар 3, 4-ний өдрүүдэд урлаг, соёлын байгууллагуудын дунд шатар, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, “Спортын наадам”-ын үйл ажиллагааг амжилттай эхлүүллээ. Уг арга хэмжээнд урлаг, соёлын байгууллагууд идэвхитэй оролцож, шатрын тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 10 тамирчин мэдлэг оюун, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс

Эрэгтэй шатрын төрөлд:

  1. Алтан медаль- Б.Цэцэнбаатар /Театрын музей/
  2. Мөнгөн медаль- С.Болдбаатар /Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон/ 

Эмэгтэй шатрын төрөлд:

  1. Алтан медаль- С.Адъяаням /Монголын Хүүхдийн номын ордон/
  2. Мөнгөн медаль- Ш.Жаргал /Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр/ нар шилдэгүүдээр тодорлоо.  

Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 18, эмэгтэй 14, нийт 32  баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж оролцсоноос дараах байгууллагын баг тамирчид медалийн эзэд боллоо. 

Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд: 

  1. Алтан медаль-Монголын Урчуудын Эвлэлийн Хороо 
  2. Мөнгөн медаль- Улсын Драмын Эрдмийн Театр 
  3. Хүрэл медаль- Соёл Урлагийн Их Сургууль 

Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:

  1. Алтан медаль- Улсын Драмын Эрдмийн Театр 
  2. Мөнгөн медаль- Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон 
  3. Хүрэл медаль- Монголын Үндэсний Музейн багын  тамирчид тус тус хүртлээ.   

Гар бөмбөгийн тэмцээнд нийт 21 баг оролцсоноос: 

  1. Алтан медаль- Соёл Урлагийн Их Сургууль 
  2. Мөнгөн медаль- МУИС-ын Номын сан 
  3. Хүрэл медаль-  Дуурь Бүжгийн Эрдмийн Театр 

Тэмцээн уралдаанд урлаг, соёлын байгууллагууд идэвхитэй оролцож, багууд маш өрсөлдөөнтэй тоглолтууд үзүүллээ. Уг өдөрлөгийн арга хэмжээ энэ сарын 10,11-нд  Чингисийн хүрээ цогцолборт “Эрүүл агаар, эрч хүч” уриан дор:

  • Үндэсний сурын харваа
  • Хурдан морины уралдаан
  • Хүчит бөхийн барилдаан
  • Асуулт хариултын “АХА” тэмцээн
  • Сээр зохих тэмцээнээр  үргэлжүүлэн зохион байгуулагдана.

 

Эх сурвалж: Үндэсний Түүхийн Музей