Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жилийн Авьяаслаг Монголчууд шоунд “жинхэнэ” Авьяастнууд байгаа юу?

ikon.mn
2016 оны 9 сарын 5
iKon.MN

"Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн шинэ цуврал эхэллээ. Удаан хугацааны турш үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байсан "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн шинэ цуврал өчигдөр буюу есдүгээр сарын 4-нд үзэгч түмэндээ хүрлээ.

Өнгөрсөн жил үзэгчдийг уйлуулж, баярлуулж, догдлуулж,  зурагтынх нь өмнө уяж байсан тус шоу нэвтрүүлэг  шилдэг оролцогчдоос бүрдсэн парад, улаан хивсний ёслолоор сүр дуулиантайгаар нээлтээ хийж харагдлаа.

Өчигдрийн тухайд дуурийн чиглэлээр Монголын нэрийг Дэлхийд гаргах мөрөөдөл тээсэн малчин гаралтай дуучин залуу Ж.Хишигбат, дуучин С.Наран, гавьяат жүжигчин  Ж.Уранчимэг,  соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалаг нарыг элэглэн дуурайсан жүдочин залуу Ганбүргэдийн үзүүлбэр үзэгчдэд хүрч твиттер, фэйсбүүк орчинд нэлээд шуугиуллаа.

 

Дуурийн дуучин Ж.Хишигбатын тухайд Завхан аймагт төрж өссөн морин дэл, хонины бэлчээрт дуулдаг гүндүүгүй Монгол залуу гэмээр. Тэнцсэн гэсэн үнэлгээ авч шүүгч үзэгчдийн сэтгэлд хүрсэн нь тэд байсан бол Дорнод аймгаас зорьж ирсэн гурван оролцогчийн нэг болох Ветасын дууг амьд хөгжимтэй дуулсан Г.Энхманлайг шүүгчид тэнцүүлсэнгүй.

 

Дуучдыг илүү мэргэжлийн түвшнээс харж шүүж чадах Чука шүүгч түүнийг үнэлж тэнцүүлсэн боловч нөгөө гурван шүүгч нь тэнцүүлэхгүй гэснээр дараагийн шатандаа тэнцэж чадаагүй нь үзэгчдэд таалагдсангүй.

 

Шоуны эхний өдөр авьяастай оролцогчид олон байлаа. Дараагийн дугаарт ямар авьяастнууд байх бол гэдэг хүлээлт хэвээр үлдэж байна.