Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Ice Top”-ын 20 жилийн ойн тоглолт Төв цэнгэлдэхэд болно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хип хопын ертөнцөд залуусыг дагуулсан “Ice Top” хамтлагийн 20 жилийн ой энэ жил тохиож байгаа.

Тэд үнэнч фэнүүддээ зориулан энэ сарын 09-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Баярлалаа" тоглолтоо толилуулах гэж байна.

20 жилийн ойн тоглолтод Монголын хамтлаг дуучид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэнэ. Тухайлбал, “Click Click Boom", “Vanquish”, “Dijital”, “MonTaRep” хамтлагийнхан тэдний хит уран бүтээлээс дуулах юм байна.

“Баярлалаа" тоглолтын тасалбар өнөөдөр буюу есдүгээр сарын 05-наас худалдаанд гарч эхэлжээ. Тасалбар 5,000 төгрөг бөгөөд VIP тасалбар 100 мянган төгрөгийн үнэтэй аж.

Мөн тоглолтын үеэр 99 азтан тодруулна. Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр Дэлхийн Монголчууд Глобал нийгэмлэг ажиллаж байна хэмээн тус хамтлагийнхан өнөөдөр мэдээллээ.