Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйн мөнгөн дэвсгэртийг Австрали улс гүйлгээнд гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Хэдийгээр хүн төрөлхтөн бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрүүдийг түлхүү ашиглах болсон ч цаасан дэвсгэртийн ач холбогдол чухал хэвээр байна.

Тэгвэл Австрали улс саяхан $5-ын дэсвгэрт гүйлгээнд гаргасан нь “ирээдүйгээс ирсэн” мэт гайхалтай дэвшилтэт бүтээл болжээ.

Хуванцар материалаар хийсэн энэхүү дэвсгэрт нь цаасан дэвсгэртээс илүү эдэлгээ даах нь мэдээж.

Мөн нууцлалын чухал элементүүд нь хамгийн их сонирхол татаж байна.

Тухайлбал гэрэлд барьж эргүүлэх бүрт дэвсгэрт дээрх шувуу хөдөлгөөнд орох, Австралийн холбооны билэгдэл болсон од 3 хэмжээст орон зайд эргэлдэх, тоо нь чигээ өөрчлөх, зарим дүрсний өнгө нь хувирах зэргээр өөрчлөгддөг.

Энэ бүхнийг хуурамчаар дуурайлган хийхэд тун хэцүү нь ойлгомжтой.

Хуурамч мөнгөн дэвсгэрттэй тэмцэхийн тулд Австрали нь дэлхийд анх удаа 1996 онд хуванцар материалаар дэвсгэртүүдээ хийж эхэлсэн байдаг. Түүний араас Канад мөн ийм өөрчлөлт үндэсний мөнгөн дэвсгэртдээ хийсэн байна.

 

Эх сурвалж: TheNextWeb