Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг АНУ-ын хэрэглэгчдээс Galaxy Note 7 утсаа эргүүлэн татаж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Баттерей нь халж дэлбэрдэг гэсэн асуудлаас болоод Самсунг компани саяхан зах зээлд гаргасан Galaxy Note 7 гар утсаа эргүүлэн татаж эхэллээ.

Энэ тухайгаа Самсунг өнгөрсөн Баасан гарагт зарлаж эхний ээлжинд АНУ-ын зах зээлд борлуулсан утсаа татаж эхэлсэн байна.

Ингэхдээ хэрэглэгчдэд хоёр сонголт санал болгож байгаа. Нэгд, Galaxy Note 7 гар утсаа шинээр солиулах, хоёрт, худалдаж авсан Galaxy Note 7-гоо Galaxy S7, S7 edge утаснуудын аль нэгээр сольж үнийн зөрүүг нь буцааж авах.

Үүнээс гадна гар утасны төлбөрөөс нь $25 хөнгөлөх боломж (зөвхөн АНУ-д) олгож байгаа аж.

Самсунг өнгөрсөн хугацаанд 2.5 сая Galaxy Note 7 утсыг Өмнөд Солонгос болон гадаад зах зээлүүдэд борлуулаад байжээ.

Үүний өртөг нь $1.3 тэрбум орчим болж байна. Ирэх оны эхэн (гуравдугаар сар) хүртэл үргэлжлэх энэхүү солих ажиллагаа явцын дунд үр дүнгээс хамааран сунгагдах боломжтой гэнэ.

 

Эх сурвалж: Korea Times