Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Авьяаслаг Монголчууд: Алтан баззер гэж юу вэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол телевизийн уран бүтээл болох Авьяаслаг Монголчууд шоуны шинэ дугаар энэ сарын 4-ний өдрөөс буюу ирэх Ням гарагт 19:30 цагаас үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Энэ жил шоунд Монгол орны өнцөг бүрээс 2,000 гаруй авьяастан нээлттэй шалгаруулалтад оролцож 250 гаруй нь шүүгчдийн шатанд оролцжээ. Энэ жилийн авьяаслаг Монголчууд шоуны нэг онцлог нь алтан баззертай юм байна.

Оролцогч шүүгчдээс дөрвөн улаан баззер авбал үзүүлбэрээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл тухайн оролцогчийн үзүүлбэрийг шүүгчийн зүгээс зогсоох үйлдэл гэж хэлж болно. Харин алтан баззер гэж юу вэ?

Оролцогчийн үзүүлбэрт шүүгч, хөтлөгч нар алтан баззер дарвал тухайн оролцогч хагас шигшээ шат буюу шилдэг 32 оролцогчийн шатанд шууд оролцон үзүүлбэрээ үзүүлэх эрхтэй болох юм.

Алтан баззерыг дөрвөн шүүгч тус бүр нэг нэг удаа, хоёр хөтлөгч дундаа нэг удаа дарах эрхтэй. Бусад улс орнуудын шоунд алтан баззерыг ихэвчлэн өвөрмөц содон үзүүлбэр үзүүлсэн, шүүгч нар маргасан, зарим тохиолдол бүр тэнцэхгүй гэсэн шийдвэр сонссон оролцогчид авдаг байна. Нэг ёсондоо шүүгчдэд өөрийн шийдвэрээ нэг удаа баталгаажуулах боломж буюу өөрт нь хамгийн их таалагдсан оролцогчид тухайн үнэлгээг өгдөг байна.