Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын алдарт "Звери" хамтлагийнхан Монголд ирлээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын алдарт "Звери" хамтлагийнхан өнөө өглөө "Чингис хаан" нисэх буудалд газардлаа. Тэднийг тоглолт зохион байгуулагчид, хэвлэлийнхэн алд цэнхэр хадаг, цагаан идээтэй угтан авсан юм.

Тэд "Звери-Will sing for Mazaalai" тоглолтоо хийхээр ийнхүү Монголд ирээд байна.

Анх 2001 онд хамтлагийн ахлагч Билык Роман интернэтэд зар тавин тус хамтлагийн гишүүдээ цуглуулж "Для тебя" дуугаа хийж байсан бол өдгөө ОХУ-н хамгийн шилдэг амьд хөгжмийн хамтлаг болтлоо нэр алдраа түгээжээ. 

Тоглолт есдүгээр сарын 2-нд буюу өнөө орой 18:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.