Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Финланд улс иргэддээ сул мөнгө тараах туршилтаа эхлүүлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Суурь орлого гэгддэг засгийн газраас иргэддээ сар бүр тараах бэлэн мөнгийг туршиж эхлэх болсноо Финландын Нийгмийн Даатгалын Хүрээлэн өнгөрсөн Пүрэв гарагт зарлалаа.

2017 онд санамсаргүй сонгосон 2,000 хүн дээр уг туршилтыг явуулж үзэхээр болжээ. Туршилтын үеэр нэг хүн сард 560 еврог ямар ч татваргүйгээр, заавал авах болж байна.

Финландын эрх баригчид ийм мөнгө тараадаг болсноор иргэд нь илүү их ажил хийх хүсэлтэй болж, эдийн засагт нь эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа юм.

Үр дүнг бодитой болгохын тулд туршилтад оролцогсдын дотор оюутан, тэтгэврийнхэн зэрэг халамжийн бүлгийг оруулахгүй гэнэ.

Ер нь Европын өндөр орлоготой орнууд суурь орлогын асуудлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй ярих болсон. Өнгөрсөн зургаадугаар сард ийм системд орох санааг Швейцарьчууд бүх нийтийн санал асуулгаар эсэргүүцэн унагасан билээ.

Тэр үед Швейцарийн эрх баригчид насанд хүрсэн иргэн бүрт сард 2,500 евро, хүүхдүүдэд үүний дөрөвний нэгийг олгохоор тооцож байсан юм.

Мөн Канад, Нидерланд улсууд суурь орлого иргэддээ тараадаг болох талаар сонирхон судалж байна.

 

Эх сурвалж: Independent