Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Таеквондоч П.Тэмүүжинд холбооноос нь Prius-30 машин бэлэглэжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Олимпийн наадамд манай улсаас таеквондогийн төрлөөр амжилттай оролцсон П.Тэмүүжинг өнөөдөр Монголын Олимпийн Таеквондогийн холбооноос шагнажээ. 

Холбооны зүгээс П.Тэмүүжинд 2020УБА дугаартай Prius-30 маркийн автомашиныг бэлэглэсэн байна. Энэ нь Токио 2020 олимпийн наадамд амжилттай оролцохыг бэлгэдсэн аж. 

 

 

П.Тэмүүжин нь таеквондогийн төрлөөр эх орондоо анхны олимпийн эрхийг авчирсан юм. Тэрбээр Рио 2016 олимпийн наадамд дэлхийн аваргын хүрэл медальт, Пан Америкийн аварга Мексикийн тамирчин Саул Гутиррез Маседодыг ялсан билээ.