Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо

ikon.mn
2016 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцлээ. 

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд үндэслэн Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлоод байгаа билээ. 

Уг хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэх эсэхэд санал хураалт явуулахад гишүүдийн 72.5 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Харин үүний дараа 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.