Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Олон бэрхшээл тулгарсан ч Африкчууд Рио 2016-д одтой байжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Рио 2016-д нийт 45 медаль зүүсэн нь Африкчуудын түүхэн дээд амжилт болжээ. Тэд Олимпийн наадмын эхнээс маш олон асуудалтай тулгарч, зарим улс орнууд нь багаараа хасагдахдаа тулж байв.

Хар тивийн хамгийн олон медаль зүүсэн Кени улс л гэхэд сэргээшийн асуудалтай байсан бөгөөд тус улсын спортын албаныхан сэргээштэй холбоотой авлигын хэргээр баривчлагдаад байлаа. Нээлтийн үеэр Кеничүүд дутуу хувцастай гарч ирсэн нь бас нэг хэл ам дагуулсан юм. Гэтэл спортын хувцас хэрэглэлийн Nike компани тэднийг бүрэн хувцсаар хангасан байсан тул яагаад илгээсэн хувцас нь тамирчдад бүрэн бүтэн хүрээгүй талаар Кенийн талд асуулт тавьж хариу тайлбар шаарджээ.

Гэсэн хэдий ч Кеничүүд 13 медаль (6 алт, 6 мөнгө, 1 хүрэл) хүртэж дэлхийн улс орнуудаас 15 дугаарт жагссан юм.

 

Ер нь Африк тивийн хамгийн олон медаль авдаг таван улс өмнөх Лондон 2012 наадмаас авсан медалийн тоогоо бүгд ахиулсан амжилт үзүүлжээ.

Рио 2016-д бүх медалийн 5 хувийг Африкчууд зүүсэн бол 48 хувийг Европчууд, 22 хувийн Америкчууд, 21 хувийн Азийнхан зүүсэн байна.

 

Эх сурвалж: Quartz