Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Чөлөөт бөхийн тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хассан уу?

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өөрийн твиттер хуудаснаа Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо буюу United World Wrestling-ээс манай тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хязгааргүй хугацаагаар хассан тухай мэдээллээ. 

Тэрбээр жиргээндээ "UWW календарчилалын олон улсын тэмцээнд Монголын баг бүрэлдэхүүнийг хязгааргүй хугацаагаар хасах шийдвэр ирсэн байх шиг байна. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, мастер, бүх тамирчдыг" гэжээ. 

Д.Дагвадорж нь холбооныхоо ерөнхийлөгчийн ажлыг хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн хэдий ч албан ёсоор суудлаасаа буугаагүй байгаа юм. 

Ингээд түүний жиргээг хүргэе. 

Энэ асуудлыг тодруулахаар Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ЕНБД болон албаны утас руу залгасан боловч холбогдох боломжгүй байв. 

Энэ талаар бид дэлгэрэнгүй тодруулах болно