Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Пуужин Баяраагийн “солиотой” трэндийг найруулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“Авьяаслаг Монголчууд шоу” өнгөрсөн жил цацагдаж эхэлснээсээ хойш олон нийтийн сонорыг мялааж хүлээлт үүсгэсэн нэвтрүүлэг болж чадсан.

Шоуны нэгээхэн чухал хэсэг болох шүүгчдийн бүрэлдэхүүн өөр өөрийн гэсэн онцлог, мэргэжилтэйгээс гадна шоуны үеэр өөрсдийнхөө хувийн сэтгэл хөдлөл үг үйлдлийг гаргаж уйлж, инээж, сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлдгийг үзэгчид сайн мэднэ. Rokitbay шүүгчийн тухайд л гэхэд сэтгэлийг нь хөдөлгөж түүнд таалагдаж чадвал “Солиотой” гэж орилдог.

Ирэх сараас үзэгчдэд хүрэхээр зэхсэн шоуны багийн уран бүтээлчдийн ээлжит шинэ промо энэ байлаа. Урьд нь Чука шүүгч өнгөрсөн жилийн шоунд тэнцээгүй оролцогчдод хөөгдөж байгаагаар зүүдлэн сэрсэн бол Дээгий шүүгчийн лагерь дээрх төсөөлөл биелсэн байсан.

Харин энэ удаад шүүгч Баяраа “солиорсон” бол одоо Чимгээ шүүгч яах нь хүлээлт болж үлдлээ.