Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

16 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар жолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байхаар болсон.

Жолоочийн зөрчлийн оноо тооцож эхэлснээс хойш буюу 2016 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 16 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан байна. 

Харин жолооч та зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан бол хоёр цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ. 

Эрхээ сэргээлгэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлэх аж.

  1. Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
  2. Хууль, дүрмийн 2 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт
  3. Жолооны үнэмлэхний мөнгө 12,500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/

Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимд явагдана.

Мөн таны жолоочийн зөрчлийн оноо дуусаагүй ч алдсан оноогоо ЦЕГ-ын Лицензийн төвд хандаж, дээрх байдлаар сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.

 

Эх сурвалж: ЗЦГ