Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 25-ны өдөр зарлан хуралдуулах тухай УИХ-ын даргын захирамж гарсан билээ. 

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар баталсан ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж байна. 

Өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны 10:00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган нээлтэй хийх бөгөөд дараа нь УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдах юм байна. 

Бүлгүүдийн хуралдааны дараа Хууль зүй, Төрийн байгуулалт, Төсвийн Байнгын хороод тус тус хуралдана. 

Харин маргааш буюу наймдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхлэх бөгөөд хамгийн эхэнд "Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. 

Мөн Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн тухай болон 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг хэлэлцэх юм.