Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Зориг сан"-гийн Залуу Манлайлал хөтөлбөр зарлагдлаа

ikon.mn
2016 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг Сан 14 дэх удаагийн ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-төө урьж байна. 

Өнгөрсөн арван гурван жилийн хугацаанд эгнээндээ 270 гаруй залуучуудыг нэгтгэсэн тус хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд зориулан манлайлах чадварт суралцах, олон салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжуудыг 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрөөр дамжуулан олгодог юм байна. 

Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн хөгжлийн асуудлуудтай цогцоор нь танилцан, олон талын чадваруудыг эзэмшиж, цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болж төгсдөг.

Оролцохыг хүсэгчид нь 22-25 хүртэлх настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай бөгөөд оролцохыг хүсвэл онлайн өргөдлийг https://form.jotform.me/zorigfoundation/ylp17 хаягаар бөглөж 2016 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 18 цагаас өмнө илгээнэ үү.

Хөтөлбөрийн талаар асууж лавлах зүйл байвал утсаар холбогдох, аль эсвэл Зориг Сангийн байранд очих тодруулах боломжтой. 
Утас: 11-315444, 94538089