Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тяньжинаас Улаанбаатар хүртэл ердөө ГУРАВХАН хоногт ачаа тээвэрлэгдэн ирлээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийгдэж буй транзит тээврийн туршилт 8-р сарын 13-25-ны хооронд хийгдэх бөгөөд (Тяньжин – Бээжингийн гаднах тойрог – Эрээн – Замын-Үүд – Сайншанд – Улаанбаатар – Дархан – Алтанбулаг – Хиагт – Улаан-Үд) маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэх юм.

 

Транзит тээврийн туршилтын цуваа 8-р сарын 18-нд БНХАУ-ын Тяньжин хотын Синган боомтоос хөдлөн 8-р сарын 21 хүртэл 3 хоногийн хугацаанд ачаагаа амжилттай тээвэрлэн Улаанбаатар хотод буулгаж цааш ОХУ-ын Улаан-Үд хотыг зорьлоо.

 

Улс хоорондын тээвэр зуучийн “Эс Би Логистикс” ХХК нь Тяньжин хотоос Улаанбаатар хот хүртэлх зайд байнгын хамтран ажиллагч түнш байгууллагууд болох “М-Си-Эс Кока-Кола” ХХК болон “Саммит Компьютер Технологи” ХХК-ийн чингэлэг бүхий ачааг “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай хамтран амжилттай зохион байгуулав.

 
 
 

Энэхүү үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан итгэлт үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа.