Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

“ART BOLORIA-animal” үзэсгэлэн дэлгэгдэнэ

ikon.mn
2016 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлч М.Болортуяагийн “ART BOLORIA-animal” бие даасан үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-нөөс ирэх сарын 4-ний хооронд дэлгэгдэх гэж байна. 

Blue moon арт галерей нь 2015 оны дөрөвдүгээр сард "Хустайн цогцолборт газар" төв ТББ-тай хамтран  цогцолборт газрын түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, тахь судлалыг урлагаар дамжуулан хадгалан хамгаалан сурталчлах зорилгоор судалгаа, судалбар зургийн аяллыг гишүүн уран бүтээлчдийн хамт зохион байгуулсан юм. 

Уг аяллын гишүүн зураач М.Болортуяа ховордсон ан амьтадтай танилцан олон судалбар судалгаа, этюд хийсэн ба аяны богцоо задлан бүтээлүүдээ судлан туурвисаар хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ "Амьтад" сэдвийн доор үзэгч та бүхэнд хүргэж байна.

Хүн бүр нийгэмд хүлээсэн үүрэг, хариуцлагатай байдаг бол уран бүтээлч хүнд урлагаар дамжуулан нийгэмд нөлөөлж, урлагийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх үүргийг агуулж байдаг. 

Уран бүтээлч маань энэхүү үүргээ ч мартсангүй Монголд анх удаа дан амьтдаар дагнасан үзэсгэлэн гарч байгаагаараа онцлогтой юм.

Уран бүтээлч маань энэхүү үүргээ ч мартсангүй Монголд анх удаа дан амьтдаар дагнасан үзэсгэлэн гарч байгаагаараа онцлогтой.

Түүний бүтээлүүдэд амьтдыг эх-үрийн нандин харилцааг тайван, амгалан байгаагаар зохиомжилсон бүтээлүүд давамгай ажиглагдана.

Уран бүтээлч эх хүний хувьд үзэгчдэд байгалийн салшгүй онгон хэсгийг амьтнаар дамжуулан эх орноо, ан амьтнаа хайрлан, хамгаалах, үр хойчдоо дүр төрх, зүсийг танин мэдэхүйн өндөр ач холбогдлыг илэрхийлэхийг зорьж  байна. 

Үзэсгэлэнд усан будаг, тосон будгийн арга ажиллагаагаар бүтээгдсэн буга, тахь, үнэг, чоно, монгол банхар гэх мэт амьтад дүрсэлсэн 27 бүтээл дэлгэгджээ.

Үзэсгэлэнгийн нээлт: 2016 оны наймдугаар сарын 24-ны 18:00 цагт болно.